Петербургт террорын ажиллагаа үйлдсэн гэдгээ хүлээжээ
Террорын “Исламын улс” бүлэглэл Петербургийн супермаркетад дэлбэлэлт үйлдсэн гэдгээ хүлээснийг SITE сайтад мэдээлжээ.
Террорын ажиллагааг “ИУ” бүлэглэлийн гишүүд үйлдсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.
Санкт-Петербург хотын нэг супермаркетад арванхоёрдугаар сарын 27-нд дэлбэрэлт болсон юм.Үүний улмаас нийт 18 хүн бэртжээ.Энэ үеэр бэртэж гэмтсэн хүмүүс тусламж авахаарэмнэлгийн байгууллагуудад хандсаар байгаа аж.
Өмнө нь үүнийг Оросын ерөнхийлөгч Владимир Путин террорын ажиллагаа гэж тодорхойлсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ