АНУ эдийн засагт тэргүүлэх байр сууриа алдана

Шинжээчид дэлхийн эдийн засгийн хувьддулиантайнэг мэдээг Лондон хотоосуламжилжээ. АНУ дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр сууриа алдаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Лондоны эдийн засаг, бизнесийн судалгааны төв 2032 онд АНУ-ыг эдийн засгийн оргилоос бууна гэсэн тодорхой товыг нэрлэжээ. Оронд нь Хятад улс гарч ирэх аж.

Хятадын ирээдүйн тэргүүлэх байр суурийн тухай таамаглал нь дараачийн 15 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийн тооцоонд үндэслэсэн юм гэж судлаачдын нэг, эдийн засагч Пабло Шах тайлбарласан байна. АНУ цаашид хөгжсөөр байх бөгөөд 2018 онд эдийн засаг нь гайгүйөсөх ч,Хятадулс энэ бүх үзүүлэлтээс хавьгүй давах ажээ.

Хятадтай хамтран ажиллах нь Оросын хувьд тун ашигтай байхыг мэргэжилтнүүд бас тэмдэглэж байна.

“Орос, Хятад хоёр газар зүйн хувьд ойрхон байдаг нь худалдааны баттай харилцаа тогтоох боломж өгч байна. Үүнээс гадна, дэд бүтцийн хэд хэдэн хамтарсан төсөл бий. Орос улс олон улсын тавцанд өөрийн үүргийг эрс нэмэгдүүлж буй Хятадтай хамтран ажилласнаарих ашиг олж болох юм” гэж Пабло Шах хэлжээ

Дашрамд дурдахад, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Британийн эрдэмтдээс нэг өдрийн өмнө өөрийн таамаглалыг дэвшүүлжээ. Хятад улс удахгүй дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орон болно гэж Сергей Лавров мэдэгдсэн бөгөөд ингэхдээ энэ нь бүр “ойрын ирээдүйд” болно гэж тэр хэлжээ. Энэ нь Британийн шинжээчдийн таамаглаж байгаагаас чэрт болох магадлалтай юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин