Хүмүүсийг амьдаар нь мэрдэг нян Ази тивээр тарж байна

Японд 500 гаруй хүн нэгэн аймшигт өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ. Айдас дагуулсан гамшиг Ази тивд нүүрлэж байна.Хүнийг дотроос нь мэрж иддэг халдварт өвчин Японы 525 иргэнээс илэрч, тэдний 66 нь Токиод оршин сууж байгааг“Sputnik” радио мэдээлжээ.

Уг өвчин нь стрептококкийн хордлогот шокийн хамшинж гэсэн албан ёсны нэртэй юм. А хэлбэрийн стрептококкнь өвчнийг үүсгэдэг байна.Гэхдээ үүнийг “махан идэшт бактери”гэж нэрлэдэг нь дэмий хэрэг биш гэнэ. Стрептотокк нь хүний биед орсноор, түргэн зуур үржиж, эрхтнүүдийг гэмтээдэг байна.

Ингэхдээ эхний шинж тэмдэг нь ханиад томуутай маш төстэй гэнэ. Тодруулбал, бие ерөнхийдөө тавгүйрхэж,халуурч, юм залигахад эвгүй оргиж, гар, хөл янгинаж, дараа нь дөрвөн мөч өвчилж, хавдаж эхлэдэг аж. Харин дараа нь эргэлт буцалтгүй үйл явц – үхжил эхлэдэг байна. Улмаар эд эс үхэж, хүн амьдаарааялзардаг аж.Халдвар хүнийг хэдхэн цагийн дотор “иддэг байна”.

Аймшигт шаналгаа, удахгүй үхэх нь гэсэн бодол өвчтөн болон түүний ойр дотнын хүмүүсийг шаналгаж зовоодог аж.

Уг нян өвчтөн юмуу түүний эд зүйлтэй шууд харьцахад халддаг гэж үздэг. Гэхдээ үнэндээ бол стрептококкийн хордлогот шокийн хамшинжийн тархах механизм бүрэн гүйцэд судлагдаагүйг эмч нар хүлээн зөвшөөрч байна. Тиймээс өвчнийг эмчлэх үр нөлөөтэй эмчилгээ байхгүй байгаа юм. Өвчнийг антибиотикуудаар эмчилж байгаа бөгөөд булчингийн зөөлөн эд гэмтэхэд тайрахаас аргагүй болдог гэнэ. Гэхдээ дэлхийд гурван хүн тутмын нэг нь нас барах магадлалтай аж.

Тодорхой бус шалтгаанаар бие тавгүйрхэх юмуу булчин өвдвөл, эмчид даруй хандахыг японы эмч нар хүмүүст уриалж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин