Дэлхийн санхүүгийн хямрал шувтарчээ
Хөрөнгөоруулалтын “Goldman Sachs”банкны шинжээчдийн үзэж байгаагаар, дараа жил эдийн засгийн хувьд гол аюул санхүүгийн асуудалтай холбоогүй байх ажээ.
Санхүүгийн хямралын дараа дэлхийн эдийн засаг тогтвортой байр сууринд эргэн орсныг өнгөрч буй 2017 он харуулж байна. Ийнхүү олонхи хөгжиж буй томхон эдийн засаг гэнэтийн дорвитой өсөлт үзүүлснээхаруулжээ.
“Блумберг” агентлагийн хийсэн дүн шинжилгээнээс үзвэл,евро бүс оны дүнгээр сүүлийн арван жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Оны дүнгээр таамаглаж буй 2,3% нь оны эхэнд хүлээгдэж байсан 1,4%-иас дээгүүр байгаа юм.
“Энэ нь арван жилийг эзэллээ, гэвч хямрал шувтарлаа. Дэлхийн эдийн засаг хэвийн болж, инфляци хурдассан ч, шинэ эрсдэл бий болгохгүй” гэж Швейцарын хувийн томоохон банк болох “Lombard Odier” банкны тэргүүлэх эдийн засаг Сами Чаар дурджээ.
Одоо дэлхийн зарим төв банк удаан ч гэсэн, хямралаас гарах замд орж эхэлсэн байна.
Гэхдээ “Goldman Sachs” банкны таамаглаж буйгаар, 2018 онд эдийн засгийн хувьд гол аюул нь улс төртэй, тухайлбал Умард Солонгосын “цөмийн хөтөлбөр” болон Италийн сонгуультай холбоотой байх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ