Никола Тесла ХХI зууныг хэрхэн төсөөлж байсан бэ?
XXI зууныг учир битүүлэг, ер бусын юм шигээр бидний өвөг дээдэст үргэлж санагдаж байжээ. Гурав дахь мянганы эх ямар байх тухай өч төчнөөн төсөөлөл байдаг. Зарим таамаглалыг бидний өнөөдрийн өндөрлөгөөс харвалсонирхолтой байх болно. Юу биелэж, харин юу мөрөөдөл хэвээр үлдэж байна вэ?
Ная гаруй жилийн тэртээ 1935 оны хоёрдугаар сарын 9-нд тэр үеийн нэрт эрдэмтэн Никола Теслатай (1856-1943) хийсэн ярилцлагаамерикийн “Liberti” сэтгүүлд нийтлэгджээ. Тэгэхэд Манхэттены нэг зочид буудалд сууж байсан Хорватын уугуул 79 настай эрдэмтэн хүн төрөлхтөний тухай өөрийн санал бодлыг илэрхийлсэн байдаг.
Теслагийн прогнозоор бол 21 зуундэрүүл ахуй, биеийн тамирт хамгийнтууштай анхаарал хандуулах гэнэ.Харин эрүүл ахуй, биеийн тамирын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын албан тушаал батлан хамгаалахын сайдын албан тушаалаас ч хавьгүй чухал байх аж. Усны бохирдолт санаанд багтамгүй явдал юм шиг санагдаж, хэрэглэж буй усны чанарыг хатуу хянана. Харин солиотой хүмүүс л ариутгааүй ус хэрэглэх гэнэ.
Ирээдүйд дайн биш, харин шинжлэх ухааны нээлтүүд тэргүүлэх чиглэл байх болно. 21 дүгээр зуунд соёлтой орнууд боловсролд хамгийн их, харин зэвсэглэлд хамгийн бага хөрөнгө зарцуулна. Шинжлэх ухааны алдар нэр цэргийн нэр хүндээс давж гарна. Сонинуудын сүүлчийн хуудасны жижигхэн булан ховорхон дайны тухай мэдээлэлд зориулагдаж, харин эхний нүүрний булангуудад шинжлэх ухааны шинэ нээлтийн тухай нийтлэх болно.
Эрдэмтний үзэж байснаар, хүнс тэжээлийн хүрээнд хүн төрөлхтөнийг том өөрчлөлт хүлээж байна. Кофе, цай болон тамхи моодноос гарах ч, согтууруулах ундаахэрэглэсээр байх гэнэ. Ингэхдэээнэ ундаанд ямар ч хориг тавихгүй, хүмүүстүүндхордохоос өөрөө бие даан болино.
Зөгийн бал, сүү, улаан буудай нь хоол тэжээлийн үндэс болно. Хүнсний бүтээгдэхүүний хувьд дэлхийн бүх хүн ам, тухайлбал асар олон хүн амтай Хятад, Энэтхэгийн хувьд хангалттай байх болно. Агаараас авсан азотоор баяжсанаар нийт гарагийн хөрс шороо үржил шимтэй болно.
Хүмүүсийн хийдэг нэгэн хэмийн ажлыг роботууд авах гэнэ. Робот нь эртний дэлхийн боолын хөдөлмөр эрхлэж байсан тэр газруудыг эзлэнэ. Харин хүн төрөлхтөн “эрхэм мөрөөдлөө биелүүлэх” эрх чөлөөтэй болно.
21 дүгээр зуунд байгалийн нөөцийг шинжлэх ухааны үүднээс удирдахнь ган гачиг, гал түймэр, үер усзэрэг байгалийн сүйтгэлт гамшигуудыг зогсооно. Хямд төсөр цахилгаан эрчим хүчийг усны тусламжтайгаар үйлдвэрлэж, улмаар түлш шатаах шаардлага байхгүй болно. Хүн төрөлхтөнд оршин тогтнохын төлөө тэмцэх шаардлага байхгүй болж, дэлхий ертөнц материаллаг биш, харин үзэл санааны чиглэлээр хөгжинө.
Никола Тесла ийм ирээдүйн тухай мөрөөдөж байжээ. Түүний төсөөллөөс юу нь биелэснийг бид харж болох юм. Зуун дуусталбас ч ная гаруй жил үлдээд байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ