Хүйтэнд нүд яагаад хөлддөггүй вэ?

Хүйтэн болоход бид гараа дааруулахгүйн тулд бээлий яаран өмсөж, хамар, хацраа халхлахын тулд хүзүүний ороолтоо улам дээш нь болгодог доо. Харин нүдэнд л хөлдөх аюул байдаггүй. Гэхдээ өнгөц бодоход энэ нь хачирхалтай юм шиг санагдаж байж болох. Тэр ч байтугай нүдний алимны хэмжээний 3/2 орчмыг эзлэдэг энэ шилэн биет маань ойролцоогоор 99% уснаас бүрдэж, бас нүдний эвэрлэг бүрхэвч нь байнга чийглэг байдаг байна.

Түүгээр ч барахгүй хүрээлэн байгаа орчны температурын өөрчлөлтөд мэдрэмтхий бөгөөд зохих дохиог тархи руу илгээдэг дулааны рецептор нүдэнд байдаггүй. Тиймээс нүд хүйтнийг мэдэрдэггүй байна. Их хүйтэнд нүд бөөрөнхий мөс болох учиртай хэмээн санах нь зүйн хэрэг. Гэвч ингэдэггүй байна. Яагаад тэр билээ?Нүд найдвартай хамгаалалттай.

Нэгдүгээрт энэ нь нулимсан хальс юм. Энэ нь өөхний эд, салслаг болон усны гэсэн гурван давхаргаас бүрддэг. Чухамхүү усан давхарга нь нүдийг хөлдөхөөс хамгаалдаг бөгөөд энэ ньцэвэр ус биш, харин давслаг ус агуулдаг юм.Нулимсанддавсны агууламж өндөр байдаг нь бага температурт чнүдэнд хөлдөх боломж олгодоггүй байна.

Хоёрдугаарт, нүдний алим нь маш аятайхан байрласан байдаг. Алимны ихээхэн хэсэг нь гавлын гүнд – нүдний аяганд байж, гаднаас нь хөмсөг халхлажөгдөг.

Эцэст нь хүний биед дулаан зохицуулах хүчирхэг систем ажилладаг юм. Энэ систем нь хүрээлэн байгаа орчны температур хүний хувьдэвгүй болж эхлэх бүрийд ажиллаж эхлэдэг байна. Хүйтэнд судсаар цусны урсгал хүчтэй болж, нүдэнд нэмэлт дулааныг хүргэн, улмаархөлдөх боломж олгодоггүй аж.

Амьтдын тухайд гэвэл сүүн тэжээлтнүүдийн харааны эрхтний бүтэц нь хүнийхтэй адил. Тиймээс дулааны зохицуулалтад зарчмын ялгаа байхгүй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин