БНАСАУ тагнуулын хиймэл дагуул хөөргөнө
Умард Солонгос тагнуулын “Кванменсон-5” хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгаа ажээ. Засгийн газрын хүмүүсийн хэлснийг иш татан Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонинд бичсэн байна. Хиймэл дагуулыг камер болон холбооны тоног төхөөрөмжөөр тоноглосныг сонинд мэдээлжээ.
Гэхдээ БНАСАУ тойрог замын хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгаа шинж тэмдэг алга гэж Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч дурдсаныг японы “Киодо” агентлаг уламжилжээ. Умард Солонгос 2016 оны хоёрдугаар сард “Кванменсон-4” дэлхийн хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг сүүлчийн удаа хөөргөсөн юм. Гэвч түүний ажиллах чадвар нотлогдоогүй бөгөөд хиймэл дагуул дохио дамжуулаагүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ