Малчид 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авна
Энэ онд малчид үндэсний үйлдвэрт 20 мянга 111 кг ноос тушаажээ. Ингэснээр 86 мянга 465 малчны мэдээлэл баталгаажиж, 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болжээ.
Эдгээр баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумдын Мал эмнэлэг үржлийн тасагт Мал хамгаалах сангаас илгээх бөгөөд малчин нь малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр солихыг хүссэн хүсэлтийг бөглөж, баталгаажуулан, Мал эмнэлэг үржлийн тасгийн зөвшөөрлийг тэжээлийн борлуулагч компанид өгч тэжээл авах аж.
Тухайн компани малын тэжээлээ олгон, холбогдох материалыг бүрдүүлэн Мал хамгаалах сангаас тэжээлийн үнийг суутган тооцуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ