"Орос улс гадаадад цэргийн цөөн баазтай байна" гэв
"Хилийн чанадад цэргийн бааз байгуулах нь ганцхан Оросын зорилго биш юм" гэж ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
Хэд хэдэн улсыг бодвол “бид цэргийн хүчээр түрэмгийлэх бодлого баримтладаггүй” гэж ГХЯ-ны тэргүүн тайлбарласан байна. Орос улс сүр хүчээ харуулахын тулд хилийн чанадад цэргийн бааз байгуулахыг эрмэлздэггүй гэж тэр тэмдэглэжээ.
Оросын хилийн ойролцоо цэргийн дэд бүтцийг нэмэгдүүлэх талаар өрнөдийн, НАТО-гийнявуулж байгаа үйлдэл, Европт АНУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулж байгаа явдал нь “Орост маш их сэтгэл түгшээж байна” гэж Лавров хэлсэн байна.
“Аюулгүй байдал адилхан байх зарчмыг алдагдуулж буй ийм таагүй алхам нь Европ-Атлантын чиглэлд түгшүүртэй байдлыг цаашид гүнзгийрүүлж, европтивд зааглах шугам тэлэхэд хүргэнэ” гэж сайд дурджээ. Үүнтэй холбогдуулан Орос улс батлан хамгаалах чадвараа дээшлүүлж, үндэсний ашиг сонирхолоо хамгаалах ухаалаг арга хэмжээ авч байгаагэж тэр тайлбарласан байна.
Одоо Абхаз, Армен, Белорус, Казахстан, Киргиз, Днеприйн зүүн нутаг, Сири, Тажикистан, Өмнөд Осоетид оросын цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ