Задгай сансарт анх ниссэн хүн нас баржээ

Түүхэнд анх удаа задгай сансарт ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр гарсан Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судах үндэсний газар-НАСА-гийн сансрын нисэгч арванхоёрдугаар сарын 21-нд Калифорнид нас баржээ. Брюс Маккэндлессу 80 настай байжээ. Түүний нас барсныг НАСА “Twitter” дэх өөрийн хуудаснаа мэдээлсэн байна.

1984 онд түүнийг “Челленжер” хөлгөөр нисэх үеэр энэ түүхэн үйл явдал болсон юм. Маккэндлессу тийрэлтэт үүргэвчийн тусламжтайгаар хөлгөөс 90 метр холджээ. Техникийн холбоогүй чөлөөт нислэг зургаан цаг орчим үргэлжилсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин