Кличко: Орос, Украины харилцаа сайжирна
Дэлхийн боксын аварга асан Владимир Кличко Орос, Украины харилцаа удахгүй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэнийг РИА Новости агенгтлаг уламжилжээ.
“Манай хоёр орны харилцаа удахгүй сайжирна гэдэгт би итгэлтэй байна. Ах дүү хоёр ард түмэн яагаад дайны байдалд хүрдэг байна хэмээн олон хүн өөрөөсөө асуух болно” гэж тамирчин хэлсэн байна.
Одоо Украин төлөвших үе шатандаа байна гэж тэр бас тэмдэглээд, эдийн засаг эрчимтэй хөгжинө хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ