Умард Солонгос цөмийн чадавхиа АНУ-ын түвшинд хүргэнэ
БНАСАУ АНУ-ын зүгээс учирч буй аюулыг сөрөн зогсох зорилгоор цөмийн хамгаалалтын чадавхиа цаашид ч бэхжүүлэх болно гэж тус орны Гадаад харилцааны яам мэдэгдсэн байна.
“АНУ-ын зүгээс учирч буй цөмийн аюулыг үндсээр нь арилгаж, тус улстай адилхан хүчний тэнцвэрт байдал тогтоох зорилгоор манай цөмийн хамгаалалтын чадавхийг цаашид ч бэхжүүлэх болно. Вашингтоны засаг захиргаа биднийг цөмийн зэвсгээсээ татгалзана гэсэн мөрөөдлөө орхивол зохино. Хэрвээ АНУ аюулгүй байдалд аж төрөхийг хүсч байгаа бол, БНАСАУ-ын талаар баримталж буй дайсагнасан бодлогоосоо татгалзах хэрэгтэй” гэж гадаад бодлогын байгууллагын мэдэгдэлд өгүүлжээ.
Пуужин, цөмийн хөтөлбөртэй холбогдуулан хориг арга хэмжээг чангатгаж буй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ тогтоолыг БНАСАУтоохгүйбөгөөд уг тогтоолыг Солонгосын хойгийн байдлыг тогтворгүй болгоход чиглэсэн түрэмгийллийн ажиллагаа хэмээн үзэж байна гэж бас дурджээ.
Шинэ хориг нь Умард Солонгосын эсрэг худалдааны хоригийн тоог нэмэгдүүлжбайгаа бөгөөд БНАСАУ-аас хүнсний бүтээгдэхүүн, суурь машин, цахилгааны тоног төхөөрөмж, тээврийн хөлөг онгоц болон зарим төрлийн түүхий эд, магнезит, мод экспортлохыг хориглож, БНАСАУ-д аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээврийн хөлөг онгоц, металл нийлүүлэхэд хориг тавихаар болсонбайна.
Умард Солонгосын хөдөлмөрийн цагаачдыг оны туршид эх оронд нь буцаахыг НҮБ-ын гишүүн бүх орондүүрэг болгож байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ