НҮБ-ын хоёр жилийн төсвийг батлав
НҮБ-ын ойрын хоёр жилийн төсөв 5,395 тэрбум ам.доллар байна гэсэн баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА) батласан байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дараачийн хоёр жилд 5,4 тэрбум гаруй ам. доллар гаргаж өгөхийг хүсчээ.
НҮБ-ын байнгын төсөв нь гишүүн 193 оны татвараас бүрддэг юм. Тухайн орны төлбөрийн чадвар,дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж үзүүлэлт болон нэг хүнд ногдох орлогыг үндэслэн төсвийг бүрдүүлдэгбайна. Тухайн орны татварын хэмжээнь нийт төсвийн 22%-иас хэтрэх ёсгүй.
Хамгийн их хувь хэмжээ нь уламжлал ёсоор АНУ-д ногддог байна. НҮБ-ын зардлын үр нөлөөг шүүмжилж байдагхэдий ч, АНУ дараа жилийн НҮБ-ын зардлыг хуваарилах татварын шаталбартзаасан дүнгийн 22%-ийг дахин оруулна.НҮБ-ын санхүүжүүлэлтээр тэргүүлэгч орон нь Япон (9,8%), Хятад (7,9%) юм. Орос улс дэлхийн энэ байгууллагын төсвийн 3 орчим хувийг бүрдүүлдэг байна.
"АНУ-ын шинэ засаг захиргаа НҮБ-д шинэтгэл хийхийг шаардаж байгаа юм. Олон улсын энэ байгууллага улам их мөнгө зарцуулдаг боловч үр нөлөө багатай байна" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ.
Оны туршид АНУ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны зардлыг хасуулсан юм. Энхийг сахиулах үйлажиллагаанызардал нь НҮБ-ын батлагдсан төсөвт ордоггүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ