Биткойны ханш 40 хувиар уналаа

Сүүлийн хэдэн сар 19 мянган ам.доллар хүртлээ өсөөд байсан биткойны ханш өнөөдөр 20 гаруй хувиар, энэ сарын хамгийн өндөр ханшаасаа 40 хувиар унаж 13 мянга гаруй ам.долларт хүрээд байна.

Гэхдээ энэ Баасан гараг бүх криптовалютын хувьд уналтын өдөр байлаа. Тухайлбал биткойн кэш 38 хувиар, биткойны дараа орох этериум ч 24 цагийн дотор 26 хувиар унаж 630 ам.долларт хүрээд байгаа юм.

2017 онд биткойны ханш 1,100 хувиар өссөн нь олны сонирхлыг татаж, эрэлтийг нэмэгдүүлсэн билээ. Одоогоор биткойн болон бусад криптовалютын ханш хэрхэх нь тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ