АНУ Украинд хамгаалалтын зэвсэглэл нийлүүлнэ
"АНУ Украинд хамгаалалтын зэвсэглэл нийлүүлэхээр шийдвэрлэлээ" гэж АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Хезер Науэрт мэдэгджээ.
“АНУ Украиныг бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, цаашид түрэмгийллийг няцаах урт хугацааны боломжтой болгоход нь туслах манай хүч чармайлтын хүрээнд тус улсад хамгаалалтын зэвсэг нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм” гэж Науэрт хэлсэн байна.
“Украин бол бүрэн эрхт улс, өөрийгөө хамгаалах эрхтэй хэмээн бид үргэлжхэлжирсэн юм” гэжмэдэгдэлд дурджээ.
Үүнээс гадна, Вашингтоны засаг захиргаа Украины зүүн нутгийн байдлыг зохицуулах Минскийн хэлэлцээрийг биелүүлэх талыг баримтлажбайгааг тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд танк эсэргүүцэх пуужингийн төхөөрөг нийлүүлэх төлөвлөгөөг сайшаах бодолтой байгааг түрүүнд нь мэдээлсэн юм. Украинд нийт 47 сая долларын өртөг бүхий танк эсэргүүцэх 210 пуужин, 35 суурь нийлүүлнэ гэж учрыг мэдэх хүнмэдээлжээ. Америкт үйлдвэрлэсэн танкэсэргүүцэх “Javelin” цогцолборбас орж болох гэнэ. Түүнчлэн Украин нэмэлт сум хэрэгсэл авах боломжтой ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ