Настай хүмүүсийн даралт эрс унах нь ямар учиртай вэ?
Настай хүмүүсийн артерийн даралт эрс унах нь нас барах дөхөж байгаагийн шинж тэмдэг байж болох гэнэ.
Их Британийн Эксетерийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Тэдний судалгааны тухай материал “JAMA Internal Medicin” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Их сургуулийн ажилтнууд 60 болон үүнээс дээш насандаа нас барсан Их Британийн 46 мянган оршин суугчийн өвчний түүхийг судлажээ. Ингэхдээ зүрх-судасны болон мэдрэлийн гаралтай өвчинд шаналж байгааөвчтөнүүд төдийгүй, эрүүл хүмүүсийн өвчний түүхийг судласан байна. Аль ч бүлгийн хүмүүст нас барахаас өмнө дунджаар 14 жилийн өмнө артерийн даралт аажимаар буурч байсан нь ажиглагдаж байжээ.
Энэ нь настай хүмүүсийг эмчлэх аргыг сонгох, тухайлбал аль нэг эмчилгээний эрсдэлийг үнэлэхэд туслаж болох юм гэж эрдэмтэд үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ