НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгав

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл (АЗ) Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоол баталжээ.

АЗ-ын энэ шийдвэр нь арваннэгдүгээр сарын 29-нд БНАСАУ баллистик пуужин туршсаны хариу болж байна. АНУ-ын бэлтгэсэн тогтоолын төслийг АЗ-ийн бүх 15 орон дэмжжээ.

Шинэ хориг нь Умард Солонгосын эсрэг худалдааны хоригийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд БНАСАУ-аас хүнсний бүтээгдэхүүн, суурь машин, цахилгааны тоног төхөөрөмж, тээврийн хөлөг онгоц болон зарим төрлийн түүхий эд, тухайлбал магнезит, мод экспортлохыг хориглож, түүнчилэн БНАСАУ-д аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээврийн хөлөг онгоц, металл нийлүүлэхэд хориг тавихаар болсонбайна.

Умард Солонгост жилд 4 сая гаруй баррель түүхий нефть нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхийг тогтоолд хориглож байна. Түүнчлэн 2018 оноос эхлэн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд хязгаарлалт тавьж, үүнээс хойш 500 мянга хүртэл баррель бүх төрлийн нефтийн бүтээгдэхүүн, тухайлбал бензин, дизелийн түлш, керосин авахыг Пхеньяны эрх баригчдад зөвшөөрч байна.

Нийлүүлэлт хийдэг улсууд НҮБ-ын АЗ-ийн хороонд тайлагнах бөгөөд эдгээр орны шинжээчид зөвшөөрөгдсөн нийлүүлэлтийн 75 хувьд хүрэхэд АЗ-ийн гишүүдэд энэ тухай мэдээлэх ёстой ажээ. Харин 95 хувьд хүрсний дараа улс орнууд оны эцэс хүртэл БНАСАУ-д нефтийн бүтээгдэхүүн худалдаж, нийлүүлэхийг зогсоох ёстой болно.

Умард Солонгосын хөдөлмөрийн цагаачдыг оны туршид эх оронд нь буцаахыг НҮБ-ын гишүүн бүх орондүүрэг болгож байна.

НҮБ-ын АЗ БНАСАУ-ын эсрэг дахин, хамгийн ноцтой хориг таваихаар шийдвэрлэсэн хэдий ч, Солонгосын хойгийн байдлыг дипломатын бодлогоор зохицуулах арга замыг цаашид эрж хайх хэрэгтэй гэж Оросын улсын думийн гадаад харилцааныхорооны тэргүүн Леонид Слуцкий мэдэгдлээ гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Хязгаарлалтын шинэ арга хэмжээ нь Умард Солонгосын удирдагчдын хувьдпуужингийн өдөөн хатгасан туршилтаазогсоох шаардлагатайгэсэн дохио болох ёстой гэж тэр тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин