Эмч нар цээжнийхээ гадна зүрхтэй нярайд мэс засал хийжээ

Британийн Ноттингем хотын оршин суугч бүсгүй 31 настай Наоми Финдлейг жирэмсний 9 долоо хоногтой байхад нь таны хүүхэд зүрхний эктопитай (амин чухал эрхтэн нь цээжнийхээ гадна байж) юм байна гэж хэт авианы шинжилгээ хийсэн эмч хэлжээ. Эмч нар хүүхдийг амьд үлдэх магадлал бараг байхгүй гэж үзсэн байна.

“Би орь дуу тавин уйлж байсан” гэж эмэгтэй дурсан ярьжээ. “Жирэмслэлтийг таслах нь дээр гэж бидэнд хэлсэн. Тэгэхэд би яг яаснаа санадаггүй” гэж хүүхдийн эцэг 43 настай Дин Уилкинс ярьжээ.Эмч нар байнга л ингэж шаардсаар байсан ч, Наоми үр хөндүүлэхээс татгалзсан байна. Хүүхэд хромсомын гаж өөрчлөлттэй байж болох юм гэж эмч нар бас анхааруулж байжээ. Гэвч зүрхний байрлалыг эс тооцвол охины бие эрүүл байсан аж.

Охин Зул сарын баярын өмнө төрөх ёстой байжээ. Гэвч кесарев хагалгаагаар түүнийг хугацаанаас өмнөбуюу арваннэгдүгээр сарын 22-нд төрүүлсэн байна.

Кесарев хагалгааг 50 хүний бүрэлдэхүүнтэй том баг хийжээ.Охиныг төрмөгц ариутгасан ороолтооророож, дараа нь түүний цээжийг цоолж, түүгээр дараачийн есөн өдрийн хугацаанд зүрхийг цээжний хөндийд аажимаар оруулсан байна.

Охин бүрэн эдгэрэх хүртэл урт хугацаа хэрэгтэй ч, эмч нарын прогноз итгэл найдвар төрүүлж байна.“Дейли мэйл” сонинд бичсэнээр охин “зүрхний эктопи” гэсэн оноштой ч амьд үлдэж чадсан Их Британийн анхны хүн болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин