АНУ БНАСАУ-д цохилт өгөхөөр төлөвлөж байна

АНУ-ын эрх баригчид БНАСАУ-ын пуужин-цөмийнхөтөлбөрийг зогсоох зорилгоор тус оронд цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байна гэж “Дейли телеграф” сонинд бичжээ.

Дипломат бодлого Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхэд хүссэн үр дүн өгөхгүй гэж Вашингтоны засаг захиргааныхан болгоомжилж байгаа бололтой. Үүнтэй холбогдуулан Цагаан ордон сонинд нотлон бичсэнээр, сүүлийн саруудад цэргийн төлөвлөгөө боловсруулах ажлыг нэлээд эрчимжүүлжээ. Пхеньяны эрх баригчдыг пуужингийн ээлжит туршилтхийхээс өмнө гарааны талбайг устгах нь иймтөлөвлөгөөний нэг хувилбар болж байгаа аж. Ингэхдээ зэвсгийн агуулахууд чамерикчуудын хувьд бас нэг тэргүүлэх байболжболохыг үгүйсгэх аргагүй юм.

“Пентагон Умард Солонгост цохилт өгч, бид тоглоом шоглоом хийгээгүй шүү гэдэгт тэдний анхаарлыг хандуулж, нотлон харуулахаар оролдож байна” гэж АНУ-ын аюулаас хамгаалах байгууллагын ажилтан асан нэг хүн сонины сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.

Умард Солонгос 75 өдрийн хугацаанд анх удаа пуужин харавсан арваннэгдүгээр сарын 29-нд энэ орны эргэн тойрны түгшүүртэй байдал дахин хурцдаж эхлэсэн билээ. Шинжээчдийн үзэж буйгаар ,”Хвасон-15” гэдэг цоо шинэ төрлийн пуужин 13 мянга хүртэл километр зайг туулж чадах бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэр тэр чигтээ сөнөөх бүсэд орж болох аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин