Гитлерийн парадны лимузинг дуудлагаар худалдана

Нацист Германы толгойлогч Адольф Гитлерийн парадны “Mercedes 770K Grosser Offener Tourenwagen” лимузин машиныг 2018 оны нэгдүгээр сард дуудлага худалдаанд тавина гэж “Worldwide-auctioneers” порталд мэдээлжээ.

Гитлер энэ машиныг 1939-1941 онд байнга хэрэглэж байсан бөгөөд нацистуудыг ялагдсаны дараа машин америкийн армийн гарт орсон байна. Машиныг 1945 онд АНУ-д аваачжээ.Энэ 72 жилийн хугацаанд машин хэд хэдэн эзний гар дамжиж, түүний дотор Лас-Вегасын казинод хүртэл очиж байсан аж.

Фюрерын хувийн жолооч болон Гитлерийн өөрийнх нь хүсэлтийг харгалзан уг машины зураг төслийг зохиожээ. Нийт 203 “Offener Tourenwagen” лимузин үйлдвэрлэсэн бөгөөд одоо дэлхийд таван загвар л үлдэж, гурав нь хувийн цуглууллагад байдаг байна.

Энэ машин 7,7 литрийн 8 цилиндрт хөдөлгүүртэй бөгөөд 150 морины хүчин чадалтай ажээ. Тэр үед машины дээд хурд нь цагт 160 километр байсан аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин