Ева Лонгория: Би хүүхэдтэй болоход бэлэн байна

Жүжигчин Ева Лонгория сэтгүүлчидтэй ярилцахдаа, хүүхэдтэй болоход бэлэн байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байсныг хэвлэлд бичиж байсан юм. Тиймээс42 настай жүжигчинмаань бие давхар болсон тухай мэдээ түүнийг шүтэн бишрэгч олон хүний хувьд гэнэтийн явдал болоогүй биз. Ева болон түүний нөхөр, Мексикийн бизнесч Хосе Антонио Бостон нар удахгүй хүүтэй болох гэж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон интернэт сайтуудад бичиж байна. Тэд хүүдээ ямар нэр өгөхөө хэдийнэ шийдсэн бөгөөд, гэхдээ одоогоорнууцлаж байгаа ажээ.

Хоёр жилийн өмнө Ева Лонгория хүүхэдтэй болохыг яардаггүй оддын байр суурин дээр хатуу зогсож байсан юм. Энэ нь хүүхэд төрүүлэх нь аятайхан зүйл биш, өөрийгөө эрх чөлөөгүй болгох хэрэг юу байна, жирэмслэж, хүүхэд төрүүлэх нь бие галбирт нөлөөлдөг гэх зэргээр үздэг эмэгтэйчүүдийг хэлдэг.Жүжигчин нэгэн ярилцлагадаа хэрвээ би таарч тохирох ямар нэг эрийг олж чадахгүй бол хүүхэд төрүүлж, хэзээ ч ганц бие эх болохгүй хэмээн шууд хэлж байжээ.

Гэвч одоо тэрээр огт өөрөөр бодож, анхны хүүхдээ тэсч ядан хүлээж байгаа аж. Түүний нөхрийн хувьд энэ нь дөрөв дэх хүүхэд болох гэнэ. Хосе Антонио жүжигчин Наталья Эсперонаас гурван хүүхэдтэй юм. Харин Ева нөхрийнхөө хүүхдүүдэд өөрийн мэт хандаж, тэднийг хүмүүжүүлэхэд оролцож болох юм хэмээн ярьдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин