Ухаалаг утсыг хажуудаа тавиад унтаж болохгүй
Америкийн Калифорни муж улсын эрүүл мэндийн газрын ажилтнууд ингэж анхааруулсан байна. Тэдний хэлснээр, гар утаснаас ялгардаг цахилгаан-соронзон цацраг нь ой санамж, сонсголд сөргөөр нөлөөлж, нойрны асуудал үүсгэж, толгой өвдөх, үргүйдэл болон хорт хавдар өвчин тусахад хүргэж болох ажээ.
Ухаалаг утас хэтэрхий их хэрэглэх нь бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд онцгой аюултай гэнэ.
Учир нь цахилгаан соронзон долгионы энерги нь өсөлтийн явцад тэдний бие махбодид сөргөөр нөлөөлж,гаджетын нөлөө нь илүү хортой, удаан үргэлжилдэг байна. Гар утас удаан хэрэглэх нь өсвөр насныхны хувьд чих шуугих, зан аашийн асуудал үүсэх, тэр ч бүү хэл сонсголгүй болох аюул дагуулдаг байна.
Гаджет хэрэглэх болон элдэв өвчин тусах нь хоорондоо яг нарийн холбоотойг хараахан тогтоогоогүй ч,хүний бие махбодид сөргөөр нөлөөлдөггүй юм.
Гар утсаар ярихдаа чихэвч хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна. Үүнээс гадна, гар утсаа орондоо авч орохюмуу унтах үедээ дэргэдээ байлгахгүй байх хэрэгтэй гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ