Хамгийн сонин мөнгөн дэвсгэртүүд
Хэрвээ австралийн 10 долларын дэвсгэртийг тэг дундуур нь урвал, уг дэвсгэрт төлбөрийн чадварааалддаггүй байна. Тиймээс тал тус бүр нь 5 долларын өртөгтэй байх аж.
2010 оноос Энэтхэгт “тэг” нэрийтгэл үнэтэй рупи гарч эхэлжээ. Харин энэ мөнгөөр юу ч худалдан авч болохгүй. Авилгатай тэмцэх байгууллага ийм дэвсгэрт гаргадаг байна. Ингэснээр хахууль өгөхийг шаарддаг түшмэдүүдтэй энэдэвсгэртээр тооцоохийхийг уриалдаг байна.
Октябрийн хувьсгалын дараа Якутад санхүүгийн бэрхшээлүүсчэхлэжээ.Хуучин мөнгийг хүчингүй болгож, харин шинэ мөнгө гүйлгээндороогүй байна. Якутын Сангийн ардын комиссаратын газрын тэргүүн Алексей Семеновнэг өвөрмөц гарц олжээ. Тодруулвал,дарсны шошгон дээр тамга дарж, нэрлэсэн өртгийг гараараа бичсэн байна.“Мадера”дарсны шошго 1 рубль, “Кагор”-ынх 3 рубль, “Портвейн”-ых 10 рубль, “Херес” дарсных“25“сөлхөөв”байжээ.Санхүүгийн ийм сонин шинэтгэлийн тухай Максим Горький өөрийн найруулалд бичиж, энэ мөнгөн тэмдэгүүдийг цуглуулж чадсан гэнэ. Хэт их инфляц нь ийм нэрийтгэл үнэтэйдэвсгэртүүд гаргах шалтгаан байнга болж, бичсэн тоогуншихад ч хэцүү байдаг юм.Жишээ нь, 1988 оноос 1994 ондЮгославт500 000 000 000 000 000 000 динарын нэрийтгэл үнэтэй дэвсгэрт гүйлгээнд гарч байжээ. Африкийн Зимбабве улсад 2009 ондөөрийн 100 000 000 000 000 долларын дэвсгэрт хэвлэсэн байна.
Дашрамд ам.долларын тухай дурдвал, одоо АНУ-д 100 доллараас илүү үнэтэй доллар гүйлгээнд байхыг бараг харах боломжгүй. Гэхдээ үргэлж ийм байгаагүй аж.Тус оронд 500, 1000, 5000 долларын нэрийтгэл үнэтэй илүү том дэвсгэрт гаргаж байсан юм. Электрон төлбөрийн хэрэгсэл хөгжсөнөөр эдгээр дэвсгэрт гүйлгээнээс аажмаар шахагдах болжээ. Тэр ч байтугай 100 000 долларын дэвсгэрт хэвлэж байсан бөгөөд гэхдээ банкнуудын хооронд л тооцоо хийх зорилгоор хэвлэж байсан байна.
1917 онд Румын улсад дэлхийд хамгийн жижигхэн дэвсгэрт гаргаж байжээ. Тэр нь 27,5 х 38 мм-ийн хэмжээтэй байсан байна.
Тайландад үрчийжүнгэгдсэн дэвсгэрт тааралдах нь цөөн. Энэ нь дэвсгэртүүдэд Таиландын вангийн зураг байдагтай холбоотой гэнэ. Түүний дүрс бүхий мөнгөнд хайхрамжгүй хандах нь ванд хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл болдог байна. Үүнд хүлээлгэх шийтгэлч тун хатуу байж болдог.
Цаас нь мөнгөн дэвсгэрт хэвлэх гол материал удаан хугацаагаар байсан юм. Гэхдээ цаг хугацаа өөрчлөгддөг.Хуванцар материалаар хийсэн дэвсгэртүүд дэлхийдбайнга гарч байдаг.Анхны хувцанцар мөнгөнүүд 1983 ондГаити, Коста-Рика, Мэн арал зэрэг нэг дор хэд хэдэн газартгарчээ.
Ер нь мөнгөн дэвсгэртийн тухай зөндөө ярьж болох ч, бүр үнгэгдэж ноорсон мөнгийг яадаг вэ? Ийм дэвсгэртийг янз бүрийн оронд өөр өөрөөр хэрэглэдэг байна. Хуучин Зөвлөлт Холбоот Улсад жишээ нь ийм дэвсгэртээр картон цаас хийж, Германд бордоо болгодог байжээ. Харин Казахстанд хэрэглэх аргагүй болсон мөнгийг Дулааны цахилгаан станцын түлш болгодог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ