Төрсөний дараах зурагаа нийтэлсэн эмэгтэй олныг шуугиулав
Төрснийхөө дараах нүцгэн зургаа фэйсбүүкт тавьсан Америкийн блогерч The Unmumsy Mum бүсгүйн пост хүмүүсийн анхаарлыг татжээ. Тэрээр “Хэрвээ та өглөөнийхөө цайг ууж байгаа бол ийм зураг тавьсандаа уучлал эрж байна. Гэхдээ би энэ зурагаа бусадтай хуваалцахгүй байж чадахгүй нь” хэмээн бичжээ. Түүний дөнгөж төрмөгцөө том хүний живх өмссөн зураг 37 мянга гаруй лайк авч, мянга мянган урмын үг хайрласан байна. “Ёстой үзэсгэлэнтэй! Жинхэнэ бодит зургуудыг харахад сайхан байна. Олон хүн ийм зургийг хараад төрсний дараа эмэгтэйчүүд ямар харагддагийг сая л нэг ойлгоно доо” гэж тэдний нэг баярлажээ.
“Та гайхалтай харагдаж байна. Би энэ зурганд дурлачихлаа! Би жирэмсэн эхчүүдтэй найман жил гаруй ажиллаж байгаа бөгөөд бүгд л ингэж харагддагийг мэдэх юм. Бие нь дорхноо л нэр цуутай бүсгүйчүүдийнх шиг болчихдог хэмээн дэндүү олон бүсгүй итгэлтэй байдаг” гэж нэг эрэгтэй хэрэглэгч түүнтэй нэгджээ.
The Unmumsy Mum бүсгүйн зурагт урамшсан туршлагатай эмэгтэйчүүд ч мөн нэгдэж, өөрсдийн төрж байсан үүх түүхээс бичиж, ирээдүйн ээж нартай туршлагаа хуваалцахаар шийдсэн байна. “Эхний хэдэн цаг би өөрийгөө маш хачин байгааг мэдэрч, миний бие царцаамал болчихсон юм шиг санагддаг байсан” гэжGemma Pixie Hadley бичжээ.
The Unmumsy Mum-д хандсан бүсгүйчүүдэд туршлагатай ээжнар чзөвлөгөө өгсөн байна. Төрмөгцөө толиндбүү хар, өөрийн биеийг хараад битгий сандар. Холливудын оддын төрсний дараах гэрэл зургийг үзэххэрэггүй, эдгээр нь жинхэнэ зураг биш гэж тэд бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ