“ИУ” бүлэглэлийн толгойлогч баригдаагүй байна
Террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдадийн байгаа газар тодорхойгүй гэж АНУ тэргүүтэй олон улсын эвсэл мэдэгджээ. Уг эвслийн төлөөлөгчийн хэлснийг иш татан РИА Новостиагентлаг даваа гарагт ингэж мэдээлсэн байна.
“Хэрвээ түүний байгаа газар тодорхой бол, тэр хэдийнэ байхгүй юмуу цэргийн гэмт хэрэг үйлдсэнийхээ шийтгэлийг хүлээхээр саатуулагдсан байх байсан” гэж төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.
Америкийн цэргийнхэн аль-Багдадийг баривчилсан тухай мэдээлэл Оросын талд байхгүй гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковтүрүүнд нь мэдэгдсэн юм.
Туркийн “Yeni Safak” сонин Сирийн эх сурвалжийг иш татахдаа, аль-Багдади америкийн цэргийнхэнд олзлогдсон гэж ням гарагийн дугаартаа бичжээ. ”ИУ”бүлэглэлийн толгойлогчийг Иракийн нутагт шархдуулж, баривчилсан гэж уг сонинд дурдсан байна. Дараа нь цэргийнхэн түүнийг Сирийн Рас-эль-Айн хот дахь АНУ-ын цэргийн баазад нууцаар аваачиж, сүүлд нь Хасекийн баазад шилжүүлсэн гэх. Харин Америкийн БХЯ энэ мэдээг тайлбарлахаас татгалзсан байна.
Тавдугаар сарын 28-нд Сирийн Ракка хотын ойролцоо нутгийг Оросын нисэх онгоцууд агаараас бөмбөгдсөнөөр “ИУ” бүлэглэлийн толгойлогч лавтай алагдсан гэж Оросын БХЯ болон ГХЯ энэ оны зургаадугаар сард мэдээлж байсан юм. Гэвч сүүлд нь энэ мэдээлэл нотлогдоогүй байна.
Ер нь Аль-Багдадийг устгасан тухай мэдээ удаа дараа гарч байсан ч нотлогдоогүй билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ