ОУВС 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ
Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг баталгаажуулжээ. Ийнхүү Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.
Ингэснээр дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Олон Улсын Валютын Сангаас авсан санхүүжилтийн нийт дүн 118.6 сая ам.доллар болж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт тааварласан түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх тоон зорилтууд биелсэн гэдгийг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ