Украиныг дэлхийн гуравдугаар дайны голомт гэж тодорхойлжээ

Америкийн профессор, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудал судладаг шинжээч Роберт Фарли “ The National Interest” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ 2018 онд Дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болох таван бүс нутгийг дурдсан байна.

Дэлхий ертөнц их гүрнүүдийн сүйтгэлт мөргөлдөөнд гулсан орчихолгүйгээр 2017 оныг өнгөрүүлж чадлаа гэж тэр бичжээ.

Дэлхийн зарим бүс нутагт, тухайлбал Сирид түгшүүртэй байдал нэлээд зөөлөрсөнбайна.Гэвч бусад хэд хэдэн бүс нутагтноцтойбайдал уламдаамжирчээ.

Фарли том дайн дэгдэж болзошгүй бүс нутгуудаас БНАСАУ, Тайвань, Украин, НАТО-гийн өмнөд бүс болон Персийн буланг нэрлэсэн байна.

Умард Солонгосын эргэн тойрны байдал ньөнөөгийн дэлхий ертөнцийн гадаад бодлогын хамгийн ноцтой хямрал гарцаагүй мөн бөгөөдБНАСАУ, АНУ-ын хооронд дэгдэж болзошгүй дайнд Япон, Хятад улс татагдан орж болох юм гэж шинжээч бичжээ.

Тайванийн тухайдгэвэл,хятадын дээд тушаалын цэргийнхэн болон дипломатчид саяхан эрс мэдэгдэл хийсэн нь БНХАУ-ын эрх баригч дээдбүлгийн нэг хэсэг нь одоо тус улс цэрэг зэвсгийн талаар давуу хэмээн үзэхэд хүргэжбайгааг Фарли дурдсан байна. Ингэхдээ Хятад улс бүс нутагт цэргийн идэвхижлээ эрчимжүүлж, харин АНУ Тайваньдих хэмжээний зэр зэвсэг нийлүүлэх тухайгаа зарласан юм.

Украины байдал түгшүүртэй хэвээр байгаа бөгөөдхэд хэдэн чиглэлээр мөргөлдөөн дэгдэж мэднэ.Киевийн одоогийн засгийн газар дампуурах нь онолын хувьд Оросын талд ашигтай байх ч, Украинд тогтворгүй байдлыг улам хурцатгаж болох бөгөөд үүнээс гадна,тэнд засгийн эрхэнд хэт барууны хүчний төлөөлөгчид гарч ирж мэднэ. Харин Оросын тал Украинд цөмрөн орсон тохиолдолд энэмөргөлдөөнд Европын орнууд болон АНУ татагдан орж болох юм гэж шинжээч бичжээ.

АНУ, Туркийн харилцаа ихээхэн муудсанаар НАТО-ийн өмнөд жигүүр Дэлхийн гуравдугаар дайны дөрөв дэх голомт болж болзошгүйг Фарлидурдсан байна.

"Тав дахь бүс нутаг болох Персийн булангийн тухайд гэвэл, Саудын Араб болон Ираны хооронд сөргөлдөөн үргэлжилж байгаа нь сэтгэл ноцтой түгшээж байна гэж"Фарли тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин