Терророос сэргийлэхэд тусласанд Путин талархал илэрхийлжээ
Тагнуулын төв газрын тусламжтайгаар Санкт-Петербургт террорын ажиллагаанаас сэргийлсэн нь хоёр орон хамтран ажиллахын нааштай жишээ болохыг харуулж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар зөвшөөрчээ. РИА Новости агентлагт ирсэн Цагаан ордны мэдээнд ингэж дурдсан байна.
Хаана байгаагаас нь үл хамааран террористуудад цохилт өгөхийн тулд тагнуулын шугамаар хамтран ажиллахын чухлыг ерөнхийлөгч Трамп онцлон тэмдэглэснийг мэдээнд бас дурджээ. Энэ нь Орос, АНУ хоёр хамтран ажиллавал гарч болох нааштай зүйлсийн жишээ мөн гэдгийг хоёр удирдагч хүлээн зөвшөөрсөн байна.
12 дугаар сарын 16-нд террорын ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байсан “Исламын улс” бүлэглэлийн талынхны үйл ажиллагааг аюулаас хамгаалах албаныхан Санкт-Петербургт таслан зогсоосныг үүнээс өмнө мэдээлсэн билээ. Тийнхүү энэ сарын 13-14-нд тус хотод тусгай ажиллагаа явуулснаар бүлэглэлийн 7 гишүүнийг саатуулж, тэднээс иххэмжээний тэсрэх бодис, гар хийцийн тэсрэх төхөөргийн бүрдэл хэсгүүд, сум, автомат буу хураасан байна.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, өнгөрсөн ням гарагийн орой Владимир Путин Дональд Трамптай утсаар ярьж,ТТГмэдээлэл өгсөнд АНУ-ын удирдагчид талархал илэрхийлжээ. Энэ мэдээлэл ньУмардын нийслэлийн Казанийн сүмд дэлбэрэлт үйлдэхээр зэхэж байсан террористуудыг илрүүлэн, саатуулахад тусласан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ