Индонезид хүчтэй газар хөдлөлт болжээ

Индонезид өчигдөр буюу баасан гарагийн орой /2017.12.15/ хүчтэй газар хөдлөлт болжээ.

Өчигдөр 23.47 цагт мэдрэгдэж эхэлсэн 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Жава арлын баруун хэсгийн Сипатужах орчимд, газрын гүний 91.9 км-т байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн голомтоос 305 км зайд орших нийслэл Жакарта хотод чичирхийлэл мэдрэгдэж, оршин суугчид өндөр барилгаас гарч зугтсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мөн 102 км зайд орших Бандунг, 340 км зайд орчих Ёгякарта хотуудад мэдрэгдсэн талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.

Индонезийн засгийн газраас газар хөдлөлтийн дараа цунамийн гамшиг дагуулж болзошгүй гэж ард иргэддээ сэрэмжүүлж эхэлжээ.

Газар хөдлөлтийн улмаас Жава арлын баруун өмнөд хэсгийн Банюмас тосгоны эмнэлэг нурж, 50 гаруй өвчтнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор газар хөдлөлтийн гамшигт өртөж, амиа алдсан, гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй аж.

Өмнө нь, 2016 оны хоёрдугаар сарын 7-нд Индонезийн Ачех мужид хүчтэй газар хөдөлсни улмаас 100 гаруй амь үрэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин