Автобензины импорт 32 хувиар өсчээ

2017 оны эхний 11 сард автобензины импорт 227.1 сая ам.доллар болж жилийн өмнөхөөс 32.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Дизелийн түлшний импорт 75.8 хувиар өсөж, 385.5 сая ам.доллар болсон байна. Энэ жилийн хувьд нүүрсний зах зээл сэргэснийг дагаад тээврийн эргэлт нэмэгдсэн, эдийн засгийн идэвх сэргэсэн аж.

Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангийн Хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаатай холбоотойгоор шатахууны онцгой албан татварыг тэглээд байсныг үе шаттайгаар сэргээх болсон юм. Иймэрхүү шалтгааны улмаар дотоодын эрэлт өндөр байсныг салбарынхан онцолж байна.

Шатахуун импортлогч компаниуд 10, 11 дүгээр сард шатахууны нөөцөө хангалттай сайн нөөцөлсөн гэдгийг Ашигт Малтмал, Газрын Тосны газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ