Оросын тамирчид олимпод төрийн далбаатайгаа жагсана
Оросын олимпийн хорооны хурлаас 2018 оны өвлийн олимпийн наадамд тамирчдааторолцуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Энэ талаар “Пёнчан-2018”-ын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли Хи Бом тайлбарласныг Ёнхап агентлаг ингэж мэдээлсэн байна.
Олимпийн наадмын хаалтын ёслолд үндэсний далбаатайгаа жагсан явах боломжийг Оросын тамирчдад олгоно гэж Бом мэдэгджээ.
Түрүүнд нь 12 дугаар сарын 12-нд Оросын олимпийн хорооны хурал 2018 оны өвлийн олимпийн наадамд өөр далбаатайгаар оролцох тухай оросын тамирчдын шийдвэрийг дэмжсэн юм.
Оросын олимпийн хорооны тэргүүн Алексасндр Жуков “Известия” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, Өмнөд Солонгосын олимпийн наадамд оросын 208 тамирчин оролцож болох юм гэж хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ