ХАМАС Израилийн эсрэг гурав дахь бослого зарлав

Палестины ХАМАС хөдөлгөөн гурав дахь интифад (бослого) эхлэсэн тухай зарласныг РИА Новости агентлаг уламжилжээ. Иерусалимыг Израилийн нийслэл хэмээнхүлээн зөвшөөрсөн тухай шийдвэрийг нь цуцлуулахын тулд АНУ-д шахалт үзүүлэх зорилгоор эсэргүүцлийн тэмцлийг үргэлжлүүлнэ гэж уг хөдөлгөөний хэвлэлийн нарийн бичгийн дарга Абдулатив Алкану мэдэгдсэн байна.

Алкану Иерусалим, Газын зурвас болон Иордан голын баруун эрэгт дахин “Хилэгнэлийн өдрийн” арга хэмжээ зохион байгуулахаар амлажээ. “Америк Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрснийг бид эсэргүүцэж байна. Учир нь бид түүнийг Палестины нийслэл гэж үздэг. Эсэргүүцлийн хөдөлгөөн цаашид ч өрнөнө хэмээн бид найдаж байна” гэж ХАМАС-ын хэвлэл нарийн бичгийн дарга хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ИерусалимыгИзраилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель-Авиваас тийш нь шилжүүлэх тухайгаа энэ сарын 6-нд зарласан юм. Эсэргүүцлийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 8-ны “Хилэгнэлийн өдөр” дээд цэгтээ хүрчээ. Тэгэхэд эмх замбараагүй явдлын үеэр 250 гаруй хүн хэлмэгдсэн байна.

1967 онд эзлэсэн нутгийг Израил эзэгнэж байгааг эсэргүүцэн 1987-1991 онд палестинчууд анхны бослого гаргасан юм. Ингэснээр Палестины өөртөө засах захиргааг байгуулжээ.Израилийн ерөнхий сайд Ариэль Шароныг хамтран зүтгэгчдийнхээ хамтаар 2000 онд Сүмийн ууланд очсоны дараа хоёр дахь бослого гарсанюм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин