Хятад улс Австралийг хэрхэн эзлэж байна вэ?
Австралийн судлаачид Хятадын цэргийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг зохиогч дурджээ. Угтаа Австралийн мэргэжилтнүүд Хятадын ардын чөлөөлөх армийн талд ажиллаж, түүнийг цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын салбар дахь шинэ судалгаатай холбоо бүхий баримт бичгээр хангаж байгаа гэнэ. Нэрт эрдэмтэн, зохиолч Клайв Хэмилтон “Чимээгүй цөмрөлт: Хятад Австралийг хэрхэн тоглоомын улс болгож байна” гэсэн нэртэй ном бичжээ. Австрали БНХАУ-аас эдийн засаг, улс төрийн талаар улам бүрхараат байдалд орж байгаа тухай уг номонд өгүүлдэг байна.
Хятадын хүмүүс Австралийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд дарамт шахалт үзүүлж байдаг тухай Хэмилтон бичжээ. Энэ нь БНХАУ-ыг хамгийн эерэг байдлаар л үзүүлэх зорилготой аж. Хятадууд австралийн улс төрчдийгч өөртөө татдаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байгаагаар, Хятад-Австралийн бизнесч Чау Чаквиннь австралийн улстөрчдийг ивээн тэтгэдэг нэг гол хүн болжээ.
Хятад улс Австралийн эдийн засаг, худалдааны гол түнш болсон. Австрали улс ч БНХАУ-аас олон тооны хөрөнгө оруулагч, цагаач болон оюутныг халуун дотноор хүлээн авдаг байна.
“Манай оронд Хятадын үзүүлж буй нөлөө бидэнд санагдаж байснаас хавьгүй их. Ном бичихдээ миний цуглуулж чадсан материал манай тагнуулын байгууллагынхныг ёстойцочирдуулсан” гэж Хэмилтон бичжээ.
Дашрамд дурдахад, тэрээр өөрийн номыг Австралид хэвлүүлж чадаагүй байна. Эхлээд аятайхан хүлээн авсан ч, эцсийн агшинд Бээжингийн зүгээс яах бол гэдгээс болгоомжлон ном хэвлэхийг хойшлуулжээ.
Тийнхүү Ногоон тив Хятадын бас нэг түшиж газар аажмаар болж байна. Австралийн талаар Бээжингийн эрх баригчдын баримтлаж буй бодлого нь дэлхий нийтийг эзэгнэхарга хэмжээ хэрэгжүүлж буй Хятадын төрийн стратегийн нэг хэсэг юм.Жишээлбэл Хятадууд Голливудын нэлээд хэсгийг нэгэнт хяналтдаа аваад байгаа бөгөөд ингэхдээ “Америкийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байна” хэмээн Оросыг зэмлэдэг америкийн зүтгэлтнүүд энэ баримтыг огт тоохгүй байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ