Орос улс Сири-ээс цэргээ гаргаж эхлэв
"Орос улс Сири-ээс цэргээ гаргаж эхэллээ" гэж командлагч Сергей Суровкин мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжиллаа.
Тэрээр “25 нисэх онгоц, түүний дотор янз бүрийн төрлийн 23 нисэх онгоц, 2 Ка-52 нисдэг тэрэг, ОХУ-ын цэргийн цагдаагийн отряд, тусгай зориулалтын отряд, хээрийн цэргийн эмнэлэг, мина хор хөнөөлгүй болгох төвийн отрядын бүргэлдэхүүнд багтдаг цэргүүдийг гаргах даалгавар авч, ажилдаа орлоо” гэж хэлсэн байна.
Энэ нь бүлэглэлийн цэргийг бүрэн гаргаж байгаа хэрэг биш, харин хорогдуулж байгаа ажил юм гэж Холбооны зөвлөлийн батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Виктор Бондарев дурджээ. Хмеймимд нисэх хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ангиинженерийн цэрэг үлдэх юм байна. Тартиу болон Хмеймим дахь оросын цэргийн бааз байнга ажиллах болно гэж тэр бас мэдээлжээ.
Сирид Евфрат мөрний зүүн эрэгт террористуудыг бүрэн бутцохисныг Путин саяхан зарласан билээ.Суровкины хэлснээр, уг ажиллагааны үеэр оросын цэргийнхэн сирийн армитай хамтран 32 мянган террорист, 394 танк болон бусад техник устгаж, нэг мянга гаруй суурин газар, 67 мянган хавтгай дөрвөлжин километр нутгийг чөлөөлсөн байна.
Сири дэх Оросын цэргийн ажиллагаа 2015 оны есдүгээр сард эхлэсэн юм. Оросын тал уг ажиллагаагтеррористууд, түүний дотор “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд нь сирийн ерөнхийлөгч Башар Асадад туслах зорилготой юм гэж тодорхойлж байв.
Кампанит ажлын хугацаанд Сирид 36 цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг БХЯ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Харин Ройтерс агентлагийн мэдээгээр, 2017 онд Сирид оросын хувийн цэргийн компаниудаас ирсэн 40 хүн амь үрэгджээ.Харин батлан хамгаалах яам энэ мэдээг няцаадаг юм.
Өчигдөр Сирийн Хмеймим дэхоросын цэргийн баазад буусан Оросын ерөнхийлөгч Владимир ПутинСириэс оросын цэргийн бүлэглэлийг гаргах тушаал өгчээ.
“Оросын цэргийнхэнзорилтоогялалзтал биелүүлж, эрэлхэг, баатарлаг зориг үзүүлэн, ялалт байгуулснаартөрөл төрөгсөддөө буцажочиж байна. Энд Сирид болон манай Орост террорын эсрэг тэмцэлд амь насаа алдсан алдарт хөвгүүд, охид болон хүлээсэн хохирлыг бид хэзээ ч мартахгүй” гэж тэр хэлсэн байна.
“Хэрвээ треррористууд дахин толгойгоо өндийлгөвөл, бид өнөө болтол тэдний огт үзэж байгаагүй тийм цохилтыг тэдэнд өгөх болно” гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ