Дэлхийн нийт хахуулийн хэмжээг зарлажээ
НҮБ дэлхийн жил бүрийн хахуулийн нийт хэмжээг нэг их наяд ам.доллар гэж дүгнэжээ. НҮБ-ын мэдээний төвөөс ингэж мэдээлсэн байна.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн мэдээгээр, дэлхийн эдийн засаг авилгаас болж жил бүр 2,6 их наяд ам. доллар алдаж, ингэхдээ хөгжиж буй орнуудад хээл хахуультай холбоотой алдагдал хөгжлийн зорилгоор өгч байгаа албан ёсны тусламжаас 10 дахин давдаг ажээ.
2016 оны арваннэгдүгээр сарын дундуур авилгатай тэмцэх олон улсын засгийн газрын бус “Transparency International” байгууллагаЕвроп болон Төв Азийн хамгийн их авилгажсан орнуудын тоонд Орос, Украиныг оруулсан байдаг.
Тухайлбал, төрийн албан хаагчдын дунд авилга их хэмжээтэй, нийгэмд хээл хахуульд хүлцэнгүй ханддагийг тэмдэглэсэнбайна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ