АНУ-ын шигшээ баг олимпод оролцохоор болжээ
АНУ-ын шигшээ баг Пёнчаны Олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ явна. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейлигийн хэлснийг иш татан телевизийн “Fox news” суваг мэдээлсэн байна.
АНУ 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцох уу, үндэсний багийн тамирчдаа Өмнөд Солонгост явуулах уу гэсэн асуултад Хейли хариулахдаа, “манай олимпийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явахаар зэхэж байгаа” гэжээ.
Ирэх олимпийн наадамд АНУ-ын тамирчид оролцох эсэх асуудал нээлттэй байгаа тухай мэдээлэл арванхоёрдугаар сарын 7-нд гарсан билээ. Америкийн тал Солонгосын хойгийн байдалд сэтгэл зовинож байгаа бөгөөд үндэсний шигшээ баг аюулгүй байдлын асуудлаас болоод олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос татгалзаж болохыг тэмдэглэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ