Орос, Хятадтай дайтвал гарах үр дагаварт прогноз хийжээ
Зүүн Ази болон Европт АНУ-ын цэргийнхний байр суурь нэлээд сул, Орос юмуу Хятадтай хийж магадгүй дайнд АНУ ялагдаж болох юм. АНУ-ын дүн шинжилгээний тэргүүлэх төвүүдийн нэг эрдэм шинжилгээ-судалгааны RAND корпорацын илтгэлд ингэж өгүүлжээ. Телевизийн CNBC суваг албан ёсны сайтдаа уг баримт бичгээс иш татан нийтлэсэн байна.
Оператив, стратегийн түвшний аль алинд Орос, Хятадын зүгээс “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд” аюул учирч байгаа мэтээр илтгэл зохиогчид нотложээ. Умард Солонгосын цөмийн өсөн нэмэгдэж буй хүч нөөц ч бас аюул учруулжбайгаа бөгөөд үүнийг сөрөн зогсохын тулдАНУ болон түүний холбоотнуудад “санаанд таарах үйл ажиллагааны хувилбар цөөн” байна гэжээ.
Одоо АНУ-ын зэвсэгт хүчин хангалттай бэлтгэлгүй байгаа бөгөөд энэ нь ялангуяа байлдааны ангиудад хамаатай юм гэж илтгэл зохиогчидшууд мэдэгдэж байна.
“АНУ-ын үндэсний аюулгүй байдлын дэврүүн стратегид заасан цэргийн хүчин чадлыг хангах зорилт нь хэзээ ч амар ажил байгаагүй. Харин сүүлийн үед энэ нь илүү хэцүү зорилт болоод байна” гэж илтгэлд дурджээ.
Орос, Хятад хоёр сүүлийн жилүүдэд цэргээ чадавхижуулсан бөгөөд зарим нөхцөлд америкийн армийг ялж болох юм гэж RAND корпорацын мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
АНУ-ын хүчин “ийм нөхцөлддэгдэж магадгүйдараачийн дайнд ялагдаж болох юм” гэдгийг итгэлд дурдаж буй үнэлэлт дүгнэлт харуулж байна гэж зохиогчид тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ