Хоёр жилд авлигын хэргээр таван генерал шийтгүүлжээ

Оросын цэргийн ерөнхий прокурор Валерий Петров РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа,тэд бүгдээрээ эрүүгийн зохих шийтгэл хүлээсэн тухай ярьжээ.

Тухайлбал, ОХУ-ын батлан хамгаалах яамны материал-техникийн хангамжийг төлөвлөж, зохицуулах газрын тэргүүн асан дэслэгч генерал Сергей Жиров шийтгэгдсэн байна.2011 онд бизнесч Юрий Бендорш улсын гэрээт ажил гүйцэтгэсэн нэрээр 57 сая гаруй рубль (манайхаар бол, 2 тэрбум 600 сая орчим төгрөг – ред.,) авчээ. Тэрээр нэг ангийн газрын нефтэд бохирдсон хөрсийг хөдөө аж ахуйн эдлэн газар руу зөөсөн байна. Актад дэслэгч генерал Жиров гарын үсэг зуржээ.

Холбооны улсын Умард Кавказын цэргийн тойргийн хамгаалалтын албаны тэргүүн байсан генерал Геннадий Лопыревын хэргийг 2017 оны 11 дүгээр сардшүүсэн байна. Мөрдөн байцаагчдын хэлснээр, улстай гэрээ байгуулахаддэмжлэг үзүүлэснийхээхариуд тэрбизнесчдээс хахууль авчээ.Лопыревчанга дэглэмтэд 10 жил хоригдох, 150 сая рублийн торгууль төлөх ял сонссон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин