Обама "Бас нэг Гитлер гарч ирэх нь" гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама америкийн ардчилал хэврэгшиж, үндсэрхэг үзэл газар авч байгааг анхааруулжээ. Энэ талаар “Crain's Chicago Bussiness” сонинд бичсэн байна.

“Ваймерын бүгд найрамдах улс ардчилалтай, олон зууны соёл, шинжлэх ухааны ололт амжилттай байсан ч Адольф Гитлер гарч ирсэн 1930-аад онд бүх зүл болсон” гэж Обама хэлжээ. Гуравдугаар рейхийн үед 60 сая хүн амь үрэгдсэнийг Обама дурдсан байна. “Та бүхэн үүнийг анхаарвал зохилтой” гэж АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч дурджээ.

Обама АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын тухай яриагүй ч, “Crain's Chicago Bussiness” сонин энэ нь “Америкийг дахин аугаа их гүрэн болгоно” гэсэн түүний лоозон болон цагаачлалын тухай зарлигийг хэлж байж болох юм гэжээ.

Голдуу лалын шашинтан хүн ам оршин суудаг зургаан орны (Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан) иргэдийг АНУ-дорохыг Трамп хориглосныг тус орны Дээд шүүх дэмжсэн юм.

Нууц цагаачдын эсрэг тэмцэх нь Трампын сонгуулийн өмнөх гол амлалтын нэг юм. Нэгдүгээр сард тэрээрМексик улстай залгах хилд хана барихаар заасан улсын хилийн хамгаалалтын тухай зарлигт гарын үсэг зурсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин