Иерусалимын мөргөлдөөний үеэр 760 хүн шархаджээ
Газын зурваст Палестинчууд болон Израилийн хэв журам сахиулагчдын хооронд мөргөлдөөн болох үеэр хоёр хүн амь үрэгджээ. Сүүлчийн мэдээгээр 760 гаруй хүн хэлмэгдэж, түүний дотор 60 орчим хүн галтзэвсгийн шарх авсаныг РИА Новости агентлаг уламжилсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Тргамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхөөрзарласны дараа хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэхээр гудамжинд гарсан байна. Тэрээр Америкийн элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалимд нүүлгэхээр бэлтгэж эхлэхийг АНУ-ын төрийн департаментад бас даалгажээ.
Энэхүү шийдвэрийг Палестинд эрс эсэргүүцсэн байна. Иордан голын баруун эрэгт болон Газын зурвасын хилийн дагуу эмх замбараагүй байдалд 7 мянга гаруй хүн оролцож байна. Ингэхдээ Израилийн цэргийнхэн “эмх замбараагүй байдал өдөөгчид рүү” шууд гал нээж байгаагаа хүлээн зөвшөөрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ