Путиний төлөө иргэдийн 68 хувь нь саналаа өгөхөөр байна
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар оросын иргэдийн 68% нь Владимир Путиний төлөө санал өгөхөд бэлэн байна. ”Олон нийтийн санаа бодол” сангаас явулсан санал асуулгын дүн үүнийг харуулжээ. Хэрвээ сонгууль энэ амралтын өдрүүдэд болох бол одоогийн төрийн тэргүүн ийм хэмжээний санал авахаар байна.
ОЛАН-ын удирдагч Владимир Жириновский өөрийн талынхны хувиар хоёрт оржээ. Тэр санал асуулгад оролцогчдын 7%-ийн санал авсан байна. ОХУ-ын коммунист намын тэргүүн Геннадий Зюганов сонгогчдын 4%-ийн санал авчээ.
Телевизийн хөтлөгч Ксения Собчак, “Яблоко” намыг уүндэслэгчдийннэг Григорий Явлинский нар тус бүр 1%-ийн санал авсан байна.
“Олон нийтийн санаа бодол” санал асуулгыг Оросын 73 бүс нутгийн гурван мянган хүний дунд 12 дугаар сарын 2-3-нд явуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ