Донбасст “Боинг” нисэх онгоцыг сөнөөсөн нууцаас дэлгэв

Украины зэвсэгт хүчний хошууч асан Юрий Батурин телевизийн “Звезда” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа, 2014 оны долоодугаар сардДонбасст “Боинг” МН 17 нисэх онгоц сүйрсэн тухай тодорхой өгүүлжээ.

Тэрээр "Би Харьков хотын ойролцоохи зенит-пуужингийн цэргийн А-1215 ангийн командын байрны захирагчийн албан тушаалд ажиллаж байсан. Сүйрэл болсон өдөр нисэх онгоцыг индикатораас өөрийн биеэр харсан юм" гэж хэлсэн байна.

“Байлдааны ажиллагаа болж байсан бүсийн дээгүүр нисч явсан нисэх онгоц индикатораас алга болсон тэр агшиныг анхааралдаа авцгаасан юм. Тэмдэглэгээ байсан, гэхдээ тэр нь алга болсон. Тиймээс энэ нь анхаарал татаад байгаа юм” гэж тэр хэлжээ.

Нисэх онгоц сүйрснээс хойш хэдхэн өдрийн дараа Зарощенское тосгоны ойролцоох газар руу зенит-пуужингийн 156 дугаарангиийн техникийг шилжүүлэн байрлуулж байсан цэргийнхэн Батурины алба хааж байсан Харьковын ойролцоох командын байранд ирцгээсэн байна. А-1215 дугаар анги нь дамжин өнгөрөхөд тохиромжтой байсан учраас энэ ангид тэрхүү цуваа ирсэн юм гэж Батурин хэлжээ.

Түүний дурдсанаар, цэргийнхний шилжүүлэн байрлуулсан техникийн дунд зенит-пуужингийн “Бук” цогцолбор ч байсан байна. Батуринбаримтуудыг харьцуулж үзээд,радарын дэлгэцэн дээрх “Боинг” МН17 нисэх онгоцны тэмдэглэгээ зенит-пуужингийн “Бук” цогцолборын жолоодлогот пуужингийн тусгалын бүсээс алга болсон гэдгийг тайлбарлажээ.

Сүүлд нь Батурин орос-украины хилийг давж,Донбассын агаарт “Боинг” нисэх онгоц сүйрсэндКиевийн эрх баригчид холбогдолтой тухай баримт өөрт нь байгаатай холбогдуулан Оросоос хамгаалалт хүссэнийг аравдугаар сарын 6-нд телевизийн “Звезда” суваг мэдээлсэн байна.

Амстердамаас Куала-Лумпур рүү нисч явсан нисэхийн “Malaysia Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоц 2014 оны долоодугаар сарын 14-нд Донецк мужид сүйрсэн билээ. Нисэх онгоцонд явсан бүх 298 хүн амь үрэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин