Өмнөд Солонгос Ким Чен Уныг устгахад хөрөнгө гаргажээ
Өмнөд Солонгос БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгах зорилгоор тусгай отряд байгуулна. Энэ талаар Оросын “Коммерсантъ” сонинд ингэж бичжээ.
Өмнөд Солонгосын удирдлага Ким Чен Уныг устгахад зориулсан зардлыг 2018 оны тус орны батлан хамгаалахын төсөвт суулгаж өгсөн байна. Умард Солонгосын удирдлагыг устгах зорилго бүхий нэг мянган хүнтэй отрядын бэлтгэл,сургуулилтад340 сая вон (310 мянган ам. доллар)гаргах ажээ.
Уг отряд 2011 онд олон улсын террорист Усама бен Ладеныг устгасан америкийн “SEAL Team Six” отрядын хөтөлбөрөөр бэлтгэл сургуулилт хийхээр төлөвлөж байгаагсонинд тэмдэглэсэн байна. Тусгай зориулалтын хүчнийхний мэдэлдөөрөө дэлбэрдэг дрон, тагнуулын дрон болон гранат харвагч өгөх ажээ.Умард Солонгосын нутагт мэдэгдэлгүйгээрнэвтрэх ёстой америкийн тээврийн Ch-47 нисдэг тэргийг шинэчилж, боловсронгуй болгох төлөвлөгөө ч байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын таляваандаа тус отрядын зардлыг нэмэгдүүлж, түүнд 26 тэрбум вон (24 сая ам. доллар) зарцуулах бодолтой байгаа ажээ.
Уг нь Өмнөд Солонгос 2019 онд ийм тусгай отряд байгуулахаар төлөвлөж байсан ч,Пхеньяны эрх баригчдыг цөмийн хэд хэдэн туршилт амжилттай хийсний дараа үйл явцыг түргэвчлэхээр шийджээ гэж “Сан” сонинд бичсэн байна.
Солонгосын хойгт дайн гарах нь гарцаагүй гэж БНАСАУ-ын эрх баригчид түрүүнд нь мэдэгдсэн юм.АНУ, Өмнөд Солонгосын хийж байгаа цэргийн сургуулилт, Вашингтоны засаг захиргааны төлөөлөгчдийн мэдэгдэл нь БНАСАУ-д цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэрчилж байна гэж Умард Солонгосын ГХЯ дурджээ. Дайн хийхийг хүсэхгүй, гэхдээ түүнээс нуугдахгүй гэж Умардын тал мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ