АНУ-ын шигшээ баг олимпийн наадамд оролцохоос "татгалзана"
АНУ-ын шигшээ баг 2018 оны олимпийн наадмыг тэсч ядан хүлээж байна гэж төрийн департаментын төлөөлөгч Хезер Науэрт мэдэгджээ.
“АНУ Өмнөд Солонгост болох олимпийн наадамд оролцохоор тэсчядан хүлээж байна. Өвлийн олимпийн наадмыг аюулгүйгээр, амжилттай зохион явуулах талаар Өмнөд Солонгосын засгийн газар үүрэг хүлээж байгаа нь зөв зүйтэй гэдэгт бид итгэлтэй байна. Энэ чиглэлээр тэдний тавьж буй хүч чармайлтыг бид дэмжиж байна” гэж Науэрт мэдэгджээ.
"Пёнчаны олимпийн наадамд АНУ-ын шигшээ багийн оролцох асуудал нээлттэй хэвээр байна" гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли энэ сарын 7-нд мэдэгдсэн юм. Бүх зүйл Солонгосын хойгийн байдлаас шалтгаалах болно гэж тэрээр хэлсэн байна. Засаг захиргаа үндэсний багийн гишүүдийг хамгаалах бүхий л арга хэмжээ авах болногэж Хейлитодруулан тайлбарлажээ.
Солонгосын хойгийн байдал түгшүүртэй хэвээр байгаа билээ. Өмнөд Солонгос, АНУ хоёрөргөн цараатай цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаагийн хариуд БНАСАУ дайн гарцаагүй хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү сургуулилт нь БНАСАУ-д цохилт өгөхөөр бэлтгэж байгааг гэрчилж байна гэж умардынхан үзсэн байна.
2018 оны өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-нд болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ