Үр дүнтэй төсөл хөтөлбөрийг дэмжинэ
Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Мерси Кор ОУБ-ын суурин төлөөлөгч Рамеш Сингхийг хүлээн авч уулзлаа.
Мерси Кор ОУ-ын хүмүүнлэгийн байгууллага 1999 онд Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хүрээнд орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих, ил тод, иргэний нийгэм байгуулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд Монголын ард түмэнд “өр” болж үлддэг. Иймээс салбар яам үр дүнтэй төсөл хөтөлбөрийг бодлогоор дэмжиж, үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
Мерси Кор ОУБ-с МАА-н өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслөөр тэжээлийн үйлдвэрлэл, мал үржил, малын эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа юм. ХХААХҮ-ийн яам “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг батлуулахаар ажиллаж байгаа юм байна. Хууль батлагдаад хуулийг хэрэгжүүлэх явцад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Мерси Кор ОУБ-ын төлөөллүүд илэрхийлсэн.
Мерси Кор ОУБ-ын суурин төлөөлөгч Рамеш Сингх Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, ялангуяа салбарын сайдын “малын чанарыг” сайжруулах бодлого нь манай байгууллагын үйл ажиллагаанд нягт уялдаж байгааг онцлоод, уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ