22 компанийн 974 411 ширхэг хувьцаа арилжжээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 974 411 ширхэг хувьцаа арилжсанаас хоёркомпанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Гутал" ХК /GTL/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 2.05 хувиар өссөн бол "Улаансан” ХК-ийн /UNS/ ханш хамгийн өндөр буюу 13.33 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 676 ширхэг үнэт цаас67.0 сая төгрөгөөр арилжаалав.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,262.57 нэгж болж 1.39 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 752 тэрбум 582 сая 107 080 болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ