“ИУ” бүлэглэлийг устгаж Сири улс чөлөөлөгдөв

“Исламын улс” бүлэглэлийн бүх анги салбарыг устгаж, харин Арабын Бүгд Найрамдах Сири Улсын нутаг дэвсгэрийгтеррористуудаас бүрэн чөлөөллөө гэж"ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов мэдэгдэв. Сирийн зэвсэгт хүчин Дейр-эз-Зор мужид радикал үзэлтнүүдийн сүүлчийн голомтыгустгасныг тэр тодруулан тайлбарлажээ.

Үүнээс гадна АНУ тэргүүтэй олон улсын эвслийн үйлдлийг Валерий Герасимов шүүмжилсэн байна. Оросын цэргийг Сирид орохын өмнө “ИУ” бүлэглэлийн дайчид тус орны нутаг дэвсгэрийн 70%-ийг эзлэж байсныг тэр дурджээ. АНУ болон түүний холбоотнуудын чөлөөлж чадсан цорын ганц хот нь Ракка юм. Гэвч тус хот газрын хөрстэй тэгшлэгдэж, бараг амьдрах аргагүй болсон байна.

Төгсгөлд нь жанжин штабын тэргүүн Иракт террористуудыг устгахад эвслийнхэнд туслахыг санал болгожээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин