Орос улс олимпийн наадамд оролцоно

"Эрх баригчид Солонгосын Пёнчанд болох 2018 оны өвлийн олимпийн наадмыг хясан боохгүй. Өөр статустайгаар олимпийн наадамд оролцохоор хүсч буй оросын тамирчдад төрийн зүгээс саад тотгор учруулахгүй" гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэв.

“Бид ямар ч хориг хаалт тавихгүй, хэрвээ хэн нэгэн тамирчин хувийн журмаар оролцохыг хүсч байгаа бол, олимпийн наадамд оролцоход нь саад тотгор учруулахгүй” гэж Оросын ерөнхийлөгч хэлжээ.

Оросын шигшээ багийн талаар Олон улсын олимпийн хорооны хэрэглэсэн хамтын хариуцлагын зарчимд би үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж Путин бас онцлон тэмдэглэсэн байна.

“Олимпийн наадамд оролцуулахгүй байх аян шалтаг гаргаж өгсөнд бид өөрсдөө зарим талаар буруутай гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Энэ аян шалтагийг тийм ч шударга арга замаар ашиглаагүй хэмээн би үзэж байна. Дэлхийн эрх зүйн нэг ч системд хамтын хариуцлага гэдгийг заагаагүй бөгөөд тиймээс дээрх байдал нь огт шударга бус юм” гэж тэр дурджээ.

Олонхи зэмлэл нь огт нотлоогүй бөгөөд ихэнхдээ үндэслэлгүй баримтад тулгуурласан юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч төгсгөлд нь хэлсэн байна. Эдгээр зэмлэл нь ёс суртахуун, ёс зүйн итгэл үнэмшил, сэтгэцийн байдал нь олон асуудал дагуулж буй хүний мэдүүлэгт үндэслэсэн юм гэж Путин хэлсэн байна.“Үүнээс өөр зүйл огт байхгүй” гэж Путин дүгнэжээ.

“Өөр статус” гэдэг нь үндэсний хамаарлаа харуулахыг тамирчдад хориглоно гэсэн үг юм. Тиймээс тэд ОХУ-ын далбаатайгаар тэмцээнд оролцохгүй. Эдгээр тамирчдад шагнал гардуулах үед Оросын төрийн дуулал эгшиглүүлэхгүй, тэдний хувцас болон таних тэмдэг дээр “Россия” гэсэн үг байхгүй байх юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин