Путин ерөнхийлөгчид дахин өрсөлдөнө

Оросын ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар РИА Новости агентлаг лхагва гарагт ингэж мэдээлжээ.

“Энэ тухай зарлах илүү сайхан газар, илүү сайхан шалтаг гэжлав байхгүй биз. Дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа. Миний бие ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ” гэж Путин 85 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Доод Новгород хотын“ГАЗ”заводын ажиллагсадтай уулзах үеэрээ хэлсэн байна.

Путин 2000 оны гуравдугаар сард Оросын ерөнхийлөгчөөр анх сонгогдож, 2004 онд энэ албан тушаалд улиран сонгогдсон билээ. 2008-2012 онд засгийн газрын даргын албан тушаал хашиж, харин 2012 онд дахин төрийн тэргүүн болсон юм.

Владимир Путинийг ерөнхийлөгчид дахин өрсөлдөхөөр шийдвэрлэснийг хуучин ЗСБНХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев тайлбарлажээ. Одоогийн ерөнхийлөгчард түмний дэмжлэг хүлээж байгаа бөгөөд үүнийг харгалзан үзэх хэрэгтэй гэж Горбачев хэлсэн байна. “Орост шийдвэрлэх олон асуудал бий, олон улсын байдал ч маш ээдрээтэй байна. Тиймээс ард түмэн зүй ёсоор өөрийгөө хамгаалахыг хүсч байгаа хэрэг” гэж Горбачевмэдэгджээ.

Оросын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох бөгөөд сонгуулийн кампанитажилэнэ сард эхлэх ёстой юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин