Ерөнхий сайдын амь насанд халдахаас сэргийлжээ
Британийн ерөнхий сайд Тереза Мэйгийн өргөөг дэлбэлж, улс төрчийн амь насыг бүрэлгэхээр төлөвлөж байсан хоёр эрэгтэйг цагдаа нар баривчилжээ. Энэ талаар “Индепендент” сонинд мэдээлсэн байна.
Британийн сөрөг тагнуулын МИ5 албаны үзэж байгаагаар, сэжигтнүүд Даунинг стрит дэх өргөөний хаалганы дэргэд бөмбөг бүхий цүнх тавьж, дараа нь түүн рүү хутга барин дайрахаар төлөвлөж байсан ажээ. Тийнхүү Лондон болон Бирмингемд тусгай ажиллагаа явуулснаар лалын шашинт хоёр этгээдийг саатуулсан байна.
“Исламын улс” бүлэглэл Европт зул сарын баярын яармагийн үеэр халдлага хийхийг уриалсан ухуулах материалыг 11 дүгээр сарын 26-наас тараажэхэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ